УСНААС ЭРЭН ХАЙХ, АВРАХ ХЭЭРИЙН ДАДЛАГА СУРГУУЛЬ

Төв аймгийн Онцой байдлын газрын даргын 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн А/23 тоот тушаалаар Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын бие бүрэлдэхүүн Уснаас эрэн хайх, аврах ажиллагааны хээрийн дадлага сургууулийг 2016 оны 05 дугаар 29-ны өдөр зохион байгуулж ажиллаа.

 Энэхүү сургалтыг Био комбинатын карьерт, Эрэн хайх аврах салбар, Гал унтраах, аврах 24- дүгээр ангийн нийт 21 албан хаагч хамрагдсан бөгөөд сургалтаар

  • Аврагчид зав сэлүүрдэх, залах, завь тогтоох дадлага,
  • Завь хөмрөх үеийн бүлгийн ажиллагаа
  • Усанд осолдож болзошгүй хүнд аврах цагираг шидэх дадлага
  • Урсгал уснаас эрэн хайх аврах ажиллагаа
  • Усны гүнээс эрэн хайх аврах ажиллагаа зэрэг дадлага сургуулийг хийж,

Нийт сургултанд оролцсон Аврагч, усчин, аврагч, гал сөнөөгч нарын дунд 100м  Аврах сэлэлтийн уралдаан зарлаж амжилттай оролцсон  Аврах гал унтраах 24 дүгээр ангийн аврагч, гал сөнөөгч ахлах ахлагч Н.Баяржаргал, Эрэн хайх, аврах салбарын аврагч, усчин ахлах ахлагч Ө.Баярцэнгэл нарыг шагнаж урамшуулан хээрийн дадлага сургуулийг амжилттай зохион байгууллаа.