Хэнтий, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын албан хаагчдын дунд нөхөрсөг зан харилцааг төлөвшүүлэх,  урлаг спортын ур чадварыг хөгжүүлж газрын
цаашдын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор “Нөхөрсөг уулзалт, тэмцээн”-ийг  Чингис хотод зохион байгуулав.

 

Энэхүү тэмцээнд албан хаагчид болон гэр бүлийн гишүүдээс бүрдсэн баг тамирчид  “Гар бөмбөг”, “Агаарын теннис” , “Ширээний теннис” гэсэн спортын 3 төрлүүдээр өрсөлдөн “Гар бөмбөг”-ийн эрэгтэй болон эмэгтэй төрөлд Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын баг тамирчид, “Агаарын теннис”-ийн төрөлд Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын баг тамирчид, “Ширээний теннис”-ний тэмцээний эрэгтэй төрөлд Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын тамирчин, эмэгтэй төрөлд Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын тамирчин тус тус түрүүллээ.

“Нөхөрсөг уулзалт,тэмцээн” арга хэмжээний хүрээнд албан хаагчдыг гэр бүлийн гишүүдийн хамт  орон нутгийн “Байгалийн музей” болон “Сэцэн хааны музей”-г үзүүлж, Чингис хотынхоо дурсгалт газруудыг танилцуулан, хаалтын үйл ажиллагаа бүжгийн цэнгүүнийг зохион явууллаа.