Хүүхэд, өсвөр үеийнхэнийг аливаа болзошгүй эрсэдэлээс урдчилан сэргийлэх, аюулгүй амьдрах ухаанд суралцуулах зорилгоор “ӨСВӨРИЙН АВРАГЧ-2016” тэмцээнийг Онцгой байдлын газар,  ДЗМОУБ-ын БХНХХ-тэй хамтран ХГБХХ-ийн их танхимд амжилттай зохион байгууллаа.

        Тэмцээнд баг тус бүр 11 хүүхдийн бүрэлдэхүүнтэй 4 сургуулийн 9 багийн 99 хүүхэд хамрагдаж, баг тамирчид удирдамжид заасан 6 даалгаврыг биелүүлж, авхаалж самбаагаа сорин өрсөлдөснөөс шүүгчдийн бүрэлдэхүүн тэмцээний төрөл тус бүрээр 1-5 оноогоор дүгнэж, хувцаслалт багийн идэвхи, зохион байгуулалт харгалзан 1-3 дугаар байр эзлүүллээ.

 Үүнд:

1-р байр “Эх орны охид, хөвгүүд”баг/ 1-р 12 жилийн сургуулийн/

2-р байр “Монголз”баг /Хүүхдийн парламент /

3-р байр “Аврагч 11”баг /Тэмүүлэл ХОУЗ / зэрэг багууд шалгарч, баг тус бүрийг амжилттай бэлтгэн оролцуулсан 1-р 12 жилийн сургуулийн 12в ангийн багш Д.Оюунбилэг, 1-р 12 жилийн бүрэн дунд сургуулийн 11в ангийн багш Э.Булганчимэг, ХГБХХ-ийн мэргэжилтэн Б.Мягмарсүрэн нарыг тус бүр 30.000 төгрөгний  “Минж” бичиг хэргийн дэлгүүрийн эрхийн  бичгээр шагнаж урамшуулав.