Монгол Улсын Шадар Сайдын баталсан "Олон нийтэд тулгуурласан гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний дэд хөтөлбөр"-ийн хүрээнд аймгийн Засаг даргын захирамжаар мэргэжлийн байгууллагуудаас 6 албан тушаалтныг орон нутгийн сургагч багшаар томилж Дэлхийн Зөн Монгол Олон Улсын байгууллагатай хамтарсан сургалтыг орон нутагт зохион байгуулж явуулсан.