Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад байгууллагын үйл ажиллагааг сурталчлах, аюулгүй амьдрах ухааны мэдлэг олгох зорилгоор долоо хоног бүрийн лхагва гарагийн 15:00 цагийг ЕБС-ийн сурагчдын цаг болгон зарлаж удирдамж хөтөлбөрийг сургуулиудад хүргүүлэн, сурагчдад онцгой байдлын газрын үйл ажиллагааг танилцуулж, аюул ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгон ажиллаж байна.