Дэлхийн иргэний хамгаалалтын өдрийн хүрээнд сургуулиудын аюулгүй орчинг бүрдүүлэх, сурагчдад аюул ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгоход сурагчаас сурагчид хандсан нөлөөллийн ажлыг идэвхижүүлэх зорилгоор Өсвөрийн аврагч бүлгэмийн “Багш сурагч” бэлтгэх сургалтын 2 дугаар сарын 27,28-ны өдрүүдэд Онцгой байдлын газрын “Иргэн гамшгаас хамгаалах сургалтын танхим”-д зохион байгуулан явууллаа.

Сургалтад Аймгийн төвийн Сайнцагаан сумын ерөнхий боловсролын 5 сургууль, МСҮТ-ийн “Өсвөрийн аврагч бүлгэм”-үүдийн 8-11 дүгээр ангийн 18 сурагч оролцлоо. Сурагчид 2 өдрийн туршид аюул ослоос урьдчилан сэргийлэх болон даван туулах, Гамшгийн эрсдэлийн тухай ойлголт, Өрхийн болон хувь хүний бэлтгэл бэлэн байдлын тухай, Зүг чиг баримжаалах аргууд, Аврах ажиллагааны уяа зангилаа, Уур амьсгалын өөрчлөлтийн тухай, Химийн хортой болон аюултай бодисын зохистой хэрэглээ, Анхны тусламж гэсэн сэдвүүдийн хүрээнд нийт 16 цагийн онол, дадлага, семинар хосолсон сургалтад хамрагдан Аюулгүй амьдрах ухааны анхан шатны мэдлэг эзэмшиж “Багш сурагч”-аар бэлтгэгдлээ.