Баянзүрх дүүргийн дүүргийн засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн А/01 албан даалгавар, Улсын Онцгой комиссын 2016 оны 03 дугаар сарын 10-ний өдрийн  01 албан даалгаваруудын дагуу Баянзүрх дүүргийн Онцгой хэлтсээс  “Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай хэлэлцүүлэгийг”   2016 оны 03 дугаар сарын 29-ний өдөр зохион байгуулсан. Хэлэлцүүлэгт   Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Нийслэлийн Онцгой байдлын газар, Онцгой байдлын ерөнхий газар,  Нийслэлийн  байгаль орчин ногоон хөгжлийн газар, Богдхан Уулын хамгаалалтын захиргаа, Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Төв амйгийн Онцгой байдлын газар, Баянзүрх дүүргийн тамгын газрын ажилтан албан хаагчдыг  хамруулан хэлэлцүүлэг зохион байгууллаа.

            Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх  хэлэлцүүлэгийн  хүрээнд  дээрх албан байгууллагын  төлөөлөл болох ажилтан албан хаагчид илтгэл танилцууллага тавьж, танилцуулага илтгэлийн хүрээнд хэлэлцүүлэг зохион байгуулсан.

            Хэлэлцүүлэг зохион байгуулах явцад холбогдох газрын албан тушаалта цаашид хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан.