Модерн номадс сүлжээ рестораны Сэлэнгэ салбарын ажилчдад 2016.04.22 ны өдөр Онцгой байдлын газрын урьдчилан сэргийлэх тасгаас “Болзошгүй гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, гал унтраах анхан шатны багаж зэвсэглэмж сэдэвт 2 цагийн танхимын сургалтыг зохион явууллаа.

Сургалтыг ССУСАХ мэргэжилтэн онцгой байдлын ахмад Р.Дэлгэрдалай, онцгой байдлын дэслэгч Г.Ганчимэг  нарын бүрэлдэхүүнтэй “Болзошгүй объектын болон ой хээрийн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, гал унтраах анхан шатны багаж зэвсэглэмж сэдвүүдээр тухайн байгууллагын 10 ажилтан, албан хаагчдыг хамруулан зохион явууллаа.

Сургалтын явцад аюулт үзэгдэл ослоос урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг бүхий хэвлэмэл хуудсыг 10 ширхэгийг тараан санамж зөвлөмж өглөө.