Тус аймгийн Ховд суманд “Ой хээрийн түймрээс урьдчилан, сэргийлэх, хамгаалах ажлыг төлөвлөх, зохион байгуулах нь” сэдэвт бүсчилсэн сургалтыг  Байгаль орчны газар, Цагдаагийн газар, Ус цаг уур орчин шинжилгээний албатай хамтран зохион байгуулж явууллаа. Сургалтад баруун бүсийн сумдын  Засаг даргын Тамгын газрын дарга, байгаль орчны улсын байцаагч, байгаль хамгаалагч, хэсгийн төлөөлөгч, багийн засаг дарга, засаг даргын тамгын газрын жолооч, албан газар аж ахуйн нэгж байгууллагын дарга эрхлэгч, нийт 86 албан хаагч оролцсон.