Эрэн хайх, аврах ангийн бүлгийн дарга, эмнэлгийн зааварлагч, аврагчдыг уулархаг газар орон, ханан хавцалд унасан нэрвэгчдийг аврах ажиллагаа явуулах, аврагч, жолооч-холбоочдыг холбоо зохион байгуулах дадлага эзэмшүүлж мэргэшил, мэдлэг ур чадварыг дээшлүүлж албаны бэлтгэл бэлэн байдлыг хангах зорилгоор 2016 оны 04 сарын 21-22-ны өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Хонгорморьт 1-р багт байрлах Сайхны хөтөлд "Уулархаг газар оронд эрэн хайх, аврах ажиллагаа явуулах дадлага сургууль"-г зохион байгууллаа.
    Сургалтаар Сайхны хөтөлд аялал зугаалгаар яваа иргэдийн аюулгүй байдлыг хангах, осолдсон үед аврах ажиллагааг түргэн шуурхай явуулах, ханан хадан завсар унаж хавчуулагдсан иргэдийг аврах олс, тулгуурт татлага ашиглан гаргах, эмнэлэгийн анхны тусламж үзүүлэх, ууланд төөрсөн иргэдийг эрэн хайх, аврах ажиллагаа явуулах, аврах багаж хэрэгсэлийг бүрэн дүүрэн ашиглах, эзэмших, онолын мэдлэгийг бататгалаа.
    Сургалтанд Эрэн хайх, аврах ангийн бие бүрэлдэхүүн, Гал түймэр унтраах, аврах 19-р ангийн 2 албан хаагч хамрагдлаа.