Увс-Эрдэм ахлах сургуулийн багш, ажилтан, ажиллагсад, сурагчдад газар хөдлөлт, гал түймрийн гамшгийн үед өөрийгөө болон бусдыг хэрхэн авран хамгаалах, анхны тусламжийн ач холбогдлын талаар сургалт зохион байгуулж, Онцгой байдлын газрын гал түймэр унтраах аврах 41 дүгээр ангийн 1 салааны бие бүрэлдэхүүнтэй хамтран тархалтын сургуулийг амжилттай зохион байгууллаа. Дээрх дадлага сургуульд 2 байгууллагын нийт 45 багш, ажилтан, албан хаагчид, 120 гаруй сурагч хамрагдлаа. Мөн дээрх арга хэмжээг зохион байгуулсан тухай орон нутгийн УВС телевизээр нэвтрүүлж иргэдэд хүргэсэн.