НҮБ-ийн ерөнхий ассамблейн 2009 оны 64/200 дугаар шийдвэрийн дагуу жил бүрийн 10 дугаар сарын 13-ны өдрийг “Гамшгийн эрсдлийг бууруулах олон улсын өдөр” болгон тэмдэглэдэг билээ. 
Энэ өдрийг тохиолдуулан ОБГ-аас Аймгийн 54 жилийн ойн баяр, Онцгой Байдлын Асуудал Эрхалсэн Байгууллагын Галын аюулгүй байдлын тухай хууль шинэчлэгдэн батлагдсантай холбогдуулан сурталчлан таниулах үйл ажиллагааг “АЮУЛГҮЙ АМЬДРАХ МЭДЛЭГ” уриатайгаар олон нийтийг аюулгүй амьдрах арга ухаанд сургаж, дадлагажуулах, гамшгийн эрсдлийг бууруулахын ач холбогдлыг хүүхэд залууст танин мэдүүлэх зорилготой тус тус тэмдэглэн өнгөрүүллээ.