Булган аймгийн Онцгой байдлын газар, ДЗМОУБ-ын Булган ОНХХ хамтран 2016.01.19-21 хооронд “Галын аюулаас урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалтыг Булган ОНХХ-н зорилтод сумд болох Булган аймгийн Булган, Хишиг-Өндөр, Орхон, Бугат, Сэлэнгэ, Хангал сумд, Хялганат тосгонд удирдамжийн дагуу амжилттай зохион байгууллаа. Сургалтанд нийт 6 сумын 237 иргэнийг 18 цагийн сургалтанд хамруулан тараах материал тараалаа. Сургалтыг Булган аймгийн Онцгой байдлын газрын  Сургалт сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн ахмад С.Ганбаяр, БОНХХ-ийн ОНХА С.Ичинхорлоо нар хамтран зохион байгууллаа. Сургалтын дараа иргэдийн дунд сэдвийн дагуу асуулт хариултын "АХА" тэмцээнийг зохион байгуулж түрүүлсэн хүмүүсийг гарын бэлгээр урамшууллаа.