Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2015 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн А/347  тушаал, удирдамж, газрын даргын А/1 тоот тушаал удирдамжийн дагуу Булган аймгийн Онцгой байдлын газар сургуулийн жилийн нээлтийн арга хэмжээг 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Онцгой байдлын газар, Аврах гал унтраах 20, 50 дугаар ангиуд, Эрэн хайх аврах салбарын бие бүрэлдэхүүнийг хамруулан зохион байгуулж явууллаа.

Сургуулийн жилийн нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулах удирдамжийн дагуу алба хаагч нарт жагсаалийн үзлэг хийж, ОБЕГ-ын даргын тушаалыг нийт бие бүрэлдэхүүнд танилцуулан ажил мэргэжлийн тэмцээн уралдаан зохион байгууллаа.

Нийтээр судлах хичээлийг 2016 оны сургуулийн жилд лхагва гараг бүрт 7 цагаар, мэргэжлийн мэдлэг дээшлүүлэх сургалтуудыг алба хаагчид харуул ээлжинд үүрэг гүйцэтгэх хугацаанд 2 цагаар, бие бялдарыг хөгжүүлэх сургалт дадлагыг 7 хоног бүр 2 цагаар явуулхаар төлөвлөн газрын даргаар цаг сэдвийн төлөвлөгөөг батлуулан хэрэгжүүлж байна.