Дорнод аймгийн Онцгой байдлын газраас шинэчлэн батлагдсан Монгол Улсын Галын аюулгүй байдлын тухай хуулийн талаар иргэдэд сурталчлан хуулийн хэрэгжилтийг хангуулах, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өмч хөрөнгө, барилга байгууламжийг гал түймрээс урьдчилан сэргийлэх зорилготой “Галын аюулгүй байдлын тухай хууль” сурталчлах өдөрлөгийг “Тусгаар тогтнолын талбай”-д зохион байгууллаа. Өдөрлөгийн үеэр аж ахуйн нэгж байгууллага, ард иргэдийн дунд танин мэдэхүйн “АХА”, хурд хүч, авхаалж самбаа шаардсан “Хөдөлмөр хамгааллын хувцас өмсөлт”, “Хоолой шидэлт”-ийн төрлүүдээр уралдаан тэмцээн зохион байгуулж 1, 2 дугаар байр шалгаруулан байгууллагын гарын бэлгээр шагнаж урамшууллаа. Ур өдөрлөгийн үйл ажиллагааны талаар орон нутгийн телевизүүдээр сурталчилж ажиллалаа.