Монгол Улсын Шадар сайдын 2021 онд баталсан “Олон улсын иргэний хамгаалалтын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд 2021 оны 03 дугаар сарын 01-нд Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтэс, дүүргийн Засаг даргын Тамгын газрын хэвлэл мэдээллийн ажилтантай хамтран Олон Улсын иргэний хамгаалалтын байгууллагын 2021 оны уриалга болох “Үндэсний эдийн засагыг хадгалахад иргэний хүчтэй хамгаалал” уриалгыг сурталчилан таниулах үйл ажиллагааг зохион байгуулан ажилласан байна. “Үндэсний эдийн засагыг хадгалахад иргэний хүчтэй хамгаалал”” уриан хүрээнд  Онцгой байдлын байгууллагаас албаны үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах, алба хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, мэдлэг боловсролыг дээшлүүлэх зорилт тавьж байна” гэсэн бичиглэл бүхий мэдээллийг 35 байгууллагуудын удирдах албан тушаалтан нарт хүргэн цаашид ажилчиддаа сурталчилан таниулах үйл ажиллагааг зохион байгуулахыг уриалсан байна.
Урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгааны ажиллагаанд дүүргийн төв талбай, орон сууц, гэр хорооллын гудамж талбай, томоохон худалдааны дэлгүүр, ус түгээх худаг зэрэг хүн цуглардаг газруудад шуурхай албаны Hyundai Counti 15-36 УБИ автобустай 4 хүний бүрэлдэхүүнтэйгээр дүүргийн 1 дүгээр хорооны Үнэгтэй, Алтгана, Хангамж, 2 дугаар хорооны Хөдөө, Нуур, Бор-үзүүр, Цайдам, Замчин гэр хорооллын 740 айл өрхүүдэд чанга яригчаар сэрэмжлүүлэг яриа таниулга, заавар зөвлөмжийг 2 удаа хүргэж, үйл ажиллагааны явцын талаар дүүргийн хэвлэл мэдээллийн цахим хуудсаар олон нийтэд түгээн ажиллалаа.