Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 12 дугаар ангийн 1, 2, 3, 4, дүгээр салаадын гал түймэр унтраах тархалтын сургуулийн хуваарь төлөвлөгөөний дагуу 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 14 цагт  “Сод Монгол”,  “Гор газ”, “Хүннү”, “Шивээт хужирт”, “Жаст-Ойл” шатахуун түгээх станцын 22 ажилтан албан хаагчдад танхимын болон дадлага сургууль зохион байгуулав.

Сургалтаар галын аюулгүй байдлын тухай хууль, болон холбогдох дүрэм журам, Гал түймэр, гал унртаах багаж хэрэгсэлийн зааварчилгаа, хэрхэн унтраах талаар Онцгой байдлын сургалтын танхимд 2 цагийн багтаамжтайгаар зохион байгуулсан.

Дадлага сургуулийг Гал түймэр унтраах аврах 12 дугаар ангийн салаан захирагч нар удирдан зохион байгуулж мэдлэг дадлага, чадвар эзэмшүүлсэн