Онцгой байдлын ерөнхий газрын Тэргүүн дэд даргын 2021 оны 2/156 дугаар үүргийн хэрэгжилтийг хангах, аж ахуйн нэгж, байгууллага, оршин суугч иргэдийн өмч хөрөнгөд гамшиг осол, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх үзлэг хийж, зөвлөн туслах, шалган зааварлах ажлыг зохион байгуулах, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, бага насны хүүхдийг осол, гэмтлээс урьдчилан сэргийлэхэд арга зүйн зөвлөгөө өгч аюулгүй амьдрах нөхцлийг нэмэгдүүлэх, гал түймрийн тоо, хохирлыг бууруулах зорилготой. 

Орхон аймгийн Онцгой байдлын газар Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтарсан урьдчилан сэргийлэх арга хэмжээг Баян-Өндөр, Жаргалант сумын хэмжээнд  2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс зохион байгуулж эхэллээ.