2021 оны 02 дугаар сарын 3-5-ны өдрүүдэд ОБЕГ-ын дэд дарга хурандаа Ц.Ганзориг, Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагын Грант тусгай төсөл, үйл ажиллагааны менежер Ч.Мөнгөнцэцэг гарын баталсан удирдамжийн дагуу "Байгууллагын гамшгийн менежментийн чадавхыг үнэлэх үнэлгээний аргачлалаар"- чиглүүлэгч бэлтгэх, үнэлгээ хийх цахим сургалт зохион байгуулагдаж байна.

Энэхүү сургалт нь төслийн зорилтот баг, аж ахуйн нэгж, байгууллагуудад гамшгаас хамгаалах төрөөс баримтлах бодлого, хөтөлбөр, хууль дүрэм журмын талаар мэдлэг ойлголт өгөх, гамшгийн эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх ерөнхий арга зүйгээр хангах, Байгууллагын гамшгийн эрсдэлийн менежментийн чадавхийг үнэлэх, үнэлгээний аргачлалаар орон нутгийн чиглүүлэгч бэлтгэж, байгууллагын гамшгийн эрсдэлийн менежментийн чадавхийг үнэлүүлэх зорилготойгоор цахимаар зохион байгуулагдаж байгаа бөгөөд Орхон аймгаас Онцгой байдлын газар, Дэнж баг, Булаг, Шанд, Баянцагаан, Их залуу багууд оролцлоо.