Аймгийн Онцгой комиссын даргын 2021 оны 01 дүгээр тушаалаар тусгаарлан ажиглах байруудыг дахин шинэчлэн томилж, иргэд хүлээн авах дадлага сургуулийг тус газар, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, Зоонозын өвчин судлалын төв, Баянхонгор сумын Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгууллаа.