Монголын говь, говийн гайхамшиг хэмээгддэг тэмээн соёлыг сурталчлах “Gobi challenge-2020” олон өдрийн тэмээн аялал цуврал нэвтрүүлэгт Дундговь аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч М.Дамдин оролцож байна.

 

“Эрхэт Монгол” медиа групп, “ТВ8” телевиз, “Тэмээн жинчин” сангаас хамтран зохион байгуулсан “Gobi challenge-2020” төслийн  хүрээнд телевизийн 10 цуврал нэвтрүүлэг гарах бөгөөд эхний дугаар өнгөрөгч бямба гарагт үзэгчдийн хүртээл боллоо.

 

Тус тэмээн аялалд албарын бүрийн 10 төлөөлөл оролцож, Толь хад, Сайн сарын хөндий, Ноён уул, Тост, Тосон бумбын нуруу, Хэрмэн цав, Зуунмод, Зулганай, Наран даац, Нэмэгт, Их хонгил, Сэврэй хайрхан, Хонгорын элс зэрэг Өмнөговь аймгийн Ноён, Гурвантэс, Сэврэй сумын нутагт орших байгалийн өвөрмөц тогтоц бүхий газруудаар 18 өдрийн турш 650 км зам аялсан байна.