Монгол улсын Эрчим хүчний сайдын 2020/12/16 -ны А/4211 тушаалын дагуу Онцгой байдлын газар, ЭБЦТС-ТӨХК- тай хамтарсан үзлэг шалгалтыг зохион байгуулав.

Тус шалгалтыг батлагдсан төлөвлөгөөний дагуу ОБГ-ын Гал түймэр унтраах-аврах 56 дугаар анги, ЭБЦТС-ТӨХК-тай хамтран 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Баянцагаан, Говил багуудын айл өрхүүдэд цахилгааны монтаж, оруулгын кабель, цахилгаан халаагуур, тоног төхөөрөмжийн ашиглалтын байдал, эрчим хүчний зохистой хэрэглээ зэрэгт хамтарсан үзлэг шалгалтыг зохион байгуулсан

Ингэхдээ аймгийн ETV-HD телевизтэй хамтран цаг үетэй холбоотой мэдээлэл бэлтгэж иргэдэд болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, цаг агаарын хүйтрэлээс шалгаалж галлагаа ихсэж байгаатай холбогдуулан анхааруулга зөвлөмж өгч ажиллалаа