Хүйтний эрч чангарна

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр хүйтний эрч эрс чангарах тул иргэд малчид та бүхэн цаг агаарын мэдээллийг цаг алдалгүй сонсож дараах зөвлөмжийг дагаж мөрдөнө үү.

  • Аян замд гарахгүй байх, зайлшгүй тохиолдолд техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж, дулаан хувцас, шатахууны нөөцтэй явах
  • Малаа ойр бэлчээх, малд явснаа болон айлд түр саатсан тохиолдолд нэн даруй ар гэрийнхэндээ мэдэгдэж байх,
  • Бага насны хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг харгалзах хүнгүй үлдээхгүй байх,
  • Учирч болох гал түймрийн эрсдэлээс урьдчилан сэргийлж цахилгаан халаалтын хэрэгсэл, тоног төхөөрөмжийг хараа хяналтгүй залгаж орхихгүй байхыг зөвлөж байна.