Орхон аймгийн хэмжээнд үйл ажиллагаа эрхэлдэг авто засвар, авто угаалга, авто гаражуудад хяналт шалгалт зохион байгуулах ажлын удирдамжийг боловсруулж Онцгой байдлын газрын даргаар хянуулан аймгийн Засаг даргаар 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдөр батлуулж хяналт шалгалтыг зохион байгуулан ажиллаж байна.

Уг удирдамжит ажлын зорилго нь хүйтний улиралд хэт галлагаа болон цахилгааны хэт ачаалал үүсгэхээс урьдчилан сэргийлэх, эрчим хүчний үнэ тэглэсэнтэй холбоотой стандартын бус халаагуур /тень/, шаардлага хангахгүй цахилгааны утас зэргийг ашиглаж хэт ачаалал үүсгэж байгаа эсэхэд хяналт тавьж гал түймрийн эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд оршино.

Мөн орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран ухуулга, сурталчилгаа, санамж сэрэмжлүүлгийг өгч ажиллаж байна