Улсын онцгой комиссын даргын 42 дугаар тушаал, аймгийн Засаг дарыг А/745 дугаар захирамжийг хэрэгжүүлэх аж ахуйн нэгж, байгууллага, оршин суугч иргэдийн эд хөрөнгөд гамшиг осол, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, зөвлөн туслах, шалган зааварлах ажлыг зохион байгуулах илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах , арга зүйн зөвөлгөө өгөх 14 заалт бүхий төлөвлөгөө гаргаж ажиллаж байна. Үүнд Коронавирус цар тахлын халдвар хамгааллын дэглэмийг сахин Аймгийн Засаг даргын Тамгын газрын мэдээллийн төв, Онцгой байдлын газар, Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ ТӨХК, Эрдэнэт ус дулааны цахилгаан станц ОНӨХК, Баян-Өндөр, Жаргалант сумын ЗДТГ, Ангиллын сургалт сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтнүүд хамтран ажиллаж байна.

Мөн орон нутгийн телевизүүдзтэй хамтран цахилгааны хэт ачаалал үүсгэхгүй тог цахилгаанаа хэмнэх, цахилгаанаас үүдэлтэй осол гэмтлээс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг штокийг түлхүү явуулан иргэдэд түгээж ажиллаж байна.