“Гамшгийн эрсдэлийг бууруулахад уламжлалт болон ШУ-ны аргыг ашиглах нь 3” буюу LTS 3 төслийн хүрээнд Увс аймгийн Онцгой байдлын газрын Хяргас нуур дахь Усны сургалт, дадлагын төвд сургалтын ширээ 20 ширхэг, сандал 40 ширхэг, мөн Давст, Наранбулаг сумын Засаг даргын тамгын газар, Эрүүл мэндийн төв, Цэцэрлэг, Ерөнхий боловсролын сургууль, Соёлын төв зэрэг байгууллагуудад гал унтраах анхан шатны багаж зэвсэглэмж, гал унтраагуур 70 ширхэг, галын сараа 4 ширхэгийг хандивлаж нийт 10 гаруй сая төгрөгийн дэмжлэг үзүүлж гамшигтай тэмцэх чадавхийг нэмэгдүүллээ.