Галлагааны улиралд пийшин, зуух, яндангийн битүүмжлэл алдагдах, цэвэрлэгээ хийж хөөлөөгүйн улмаас бөглөрөх түүнчлэн хүхээгийн хаалтыг хаах зэрэг шалтгааны улмаас угаартах эрсдэл тулгардаг. Иймд угаарын хийн аюулаас урьдчилан сэргийлэх хүрээнд Улс орон даяар 2020 оны 09 дүгээр сарын 20-ноос эхлэн 12 дугаар сарын 20-ны өдрийг дуустал хугацаанд “Яндангаа хөөлье” аяныг зохион байгуулж байгаа билээ. Аяны хүрээнд  Гал түймэр унтраах, аврах 41-р анги, Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид хуваарийн дагуу Улаангом сумын 7, 12-р багийн иргэдэд галын аюулаас урьдчилан сэргийлэх тэр дундаа угаарын хийн хордлогоос хэрхэн хамгаалах, эрсдэлгүй орчинг бүрдүүлэх талаар холбогдох заавар зөвлөмжийг газар дээр нь өгч ажиллалаа.