“Политехник коллеж” сургуулийн  сурагчдад гал түймэр, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, ахуйн хүрээний ослоос урьдчилан сэргийлэх “Аюулгүй амьдрах ухаан” сургалтыг үе шаттайгаар зохион байгуулж байна.
Сургалтаар ахлах  сургуулийн 9 дүгээр ангийн 8 бүлгийн 285 сурагчдад танхимын сургалтыг зохион байгуулж, гал түймэр, газар хөдлөлт, эрүүл мэндийн анхан шатны тусламж, ахуйн хүрээний ослоос урьдчилан сэргийлэх  чиглэлээр мэдлэг олголоо.