Ерөнхий боловсролын сургуулийн лаборатори “Номундалай” цогцолбор сургуулийн  сурагчдад гал түймэр, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, ахуйн хүрээний ослоос урьдчилан сэргийлэх “Аюулгүй амьдрах ухаан” сургалтыг үе шаттайгаар зохион байгуулж байна.
Сургалтаар дунд сургуулийн 7 дугаар ангийн 8 бүлгийн 280 сурагчдад танхимын сургалтыг зохион байгуулж, гал түймэр, газар хөдлөлт, эрүүл мэндийн анхан шатны тусламж, ахуйн хүрээний ослоос урьдчилан сэргийлэх  чиглэлээр мэдлэг олголоо.