Гамшиг осол, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, аюулгүй ажиллаж амьдрах арга ухаанд сургах, мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дермастетик” ХХК-ийн 7 ажилтан, албан хаагчдад 2 цагийн хугацаатай танхимын сургалтыг өнөөдөр /2020.10.22/ зохион байгууллаа.

Сургалтаар эмч, ажилтнууд гал түймэр, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгох чиглэлээр “Гамшгаас хамгаалах тухай хууль”, “Галын аюулгүй байдлын тухай хууль” болон “Гал түймэр” сэдвээр онолын мэдлэг олгож, оролцогчдод гал түймэр, газар хөдлөлтийн аюул, коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх 3 төрлийн гарын авлага, материал 21 ширхэгийг тарааж ажиллалаа.

Мөн “Яндангаа хөөлье” аяныг сурталчлан таниулж,  яндангаа хөөлөх, угаартах эрсдэлээс урьдчилан сэргийлэх, яндангийн залгаасыг зөв хийх, анхан шатны гал унтраагуурыг зөв ашиглах зөвлөмж, мэдээлэл хүргэлээ.