“ АЧИТ-ИХТ ” ХХК-ны Орхон аймаг дахь салбар 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Цуглар дохиогоор ажиллах дадлага сургуулийг зохион байгуулах төлөвлөгөөг гарган боловсруулж Орхон аймгийн Онцгой байдлын газартай сургалтын үйл ажиллагаанд хамтран оролцох санал хүргүүлж Дээрх дадлага сургуульд заавар, зөвлөмж өгөх үйлдвэрийн ажилчдад цаг үеийн холбогдолтой гамшиг осол, аюулт үзэгдэлийн мэдээ мэдээллийг өгөх зорилгоор Хойд бүсийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын газрын мэргэжилтэн хамтран ажилласан байна. 

 

Сургуулийн цагийн байдал нь Үйлдвэрийн хэмжээнд онцгой нөхцөл үүссэн үед нэгдсэн зохион байгуулалтанд орж ажиллах, ажилчдыг сургаж дадлагажуулах, гамшиг, осол тохиолдсон үед хүний амь нас, эрүүл мэнд хөрөнгийг аврах, нэрвэгдэгсдэд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, гамшгийн голомтоос гаргах, хор уршгийг арилгах, хойшлуулашгүй сэргээн босгох үйл ажиллагаанд шуурхай зохион байгуулах дадлага олгох зорилготой. Энэхүү дадлага сургуульд гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд тусгагдсан анхны тусламжийн бүлэг, аврах бүлэг нэрвэгдсэн иргэнийг аврах, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх сургуулийг зохион байгуулан ажилласан байна.