Орхон аймгийн Онцгой байдлын газрын даргын баталсан 2020 оны хичээлийн жилийн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Гэрээт гал түймэр унтраах, аврах 58 дугаар ангийн а/д Б.Ганзориг захирагчтай  2 дугаар салаа Эрдэнэт үйлдвэр ТӨҮГазрын Баяжуулах үйлдвэрийн хаягдлын аж ахуйтай хамтран техникийн 15 номерын өрөөнд гал гарснаар цагийн байдлыг өгсөн.

Гал унтраах тархалтын сургуулийг 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 14 цагаас 15 цагийн хооронд зохион байгууллаа. Мөн тус цехийн Гал унтраах шуурхай төлөвлөгөөнд тусгагдсан Гал унтраах бүлгийг объектын дотор усан хангамжаар тархалт хийх дадлага сургуулийг давхар зохион байгууллаа