Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2017 оны “Заавар батлах тухай” А/323 дугаар тушаалаар батлагдсан гамшгаас хамгаалах чиглэлээр Иж бүрэн болон Команд штабын сургууль зохион байгуулах тухай заавруудыг тус тус үндэслэн Дэлхийн Зөн-Монгол  ОУ-ын байгууллагатай  хамтран Орхон аймагт “Гамшигт тэсвэртэй хот” гамшгийн эрсдэлийг бууруулах төслийг хэрэгжүүлж, тус аймгийн Баян-Өндөр суманд гамшгаас хамгаалах Команд штабын сургуулийг 2020 оны 09 дүгээр сарын 11-13-ны өдрүүдэд зохион байгууллаа.

 

Команд штабын сургалтыг “Яаралтай цуглар” дохиогоор алба, мэрэгжлийн анги, хуулийн этгээд, сайн дурын хэсгийн бэлэн байдлыг шалгах, Штабын дадлага сургалт буюу зохиомол цагийн байдал үүсгэн холбогдох тооцоо, судалгааг хийж, бүлгүүдийн шийдвэрийн илтгэлийг сонсох хэлбэрээр зохион байгууллаа. Мөн аврах ажиллагааны дадлага сургалтыг цагийн байдал дээр ажиллаж, гаргасан шийдвэрийг дадлагаар дуурайлган хийж үзүүлэх, гал түймрийг унтраах, нэрвэгдэгсдийг аврах, анхан шатны тусламж үзүүлж, эрлийн ажиллагааг зохион байгуулах зэрэг төрлүүдээр амжилттай зохион байгууллаа.

 

Онцгой байлын газрын Соёмбо тасалгаа, аврагч мазаалай, аюулгүй өрхийн өрөөнүүдэд онолын сургалтыг, Баян-Өндөр сумын Оюут багт байрлах барилгын 1-2 давхарт дадлага сургалтуудыг тус тус зохион байгуулан ажилласан.

 

Сумын ерөнхий зориулалтын мэргэжлийн анги, сайн дурын хэсгийн бүрэлдэхүүн зэрэг нийт 12 техник, 60 гаруй багаж хэрэгсэлтэй, 127 алба хаагчид сургалт дадлагад хамрагдсан.

 

Сургуулийн нээлтийн үйл ажиллагаанд Орхон аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, Баян-Өндөр сумын Засаг дарга бөгөөд сумын онцгой комиссын дарга С.Ганцогт, ОБГ-ын орлогч урьдчилан сэргийлэх комиссын дарга, гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч, дэд хурандаа Д.Золжаргал нар оролцлоо.