“Гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулах” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Дэлхийн Зөн Монгол ОУБ-тай хамтран Орон нутгийн түвшинд гамшгийн менежментийг сайжруулж, хот, суурин газрын гамшгийн эрсдэлийг даван туулах чадавхыг бэхжүүлэх зорилготой “Гамшигт тэсвэртэй хотууд” төслийг 2018-2020 онд Орхон аймагт амжилттай хэрэгжүүлж хаалтын ажиллагааг зохион байгуулсан

 

ТӨСӨЛ ХЭРЭГЖСЭН ГАЗРУУД

Төслийн хүрээнд Орхон аймгийн “Онцгой байдлын газар” , “Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар”, “Боловсрол, соёл, урлагийн газар”, “Эрүүл мэндийн газар” гэсэн 4 байгууллага болон Баян-Өндөр сумын Эрдэнэ, Яргуйт, Говил, Уртын гол, Даваат, Цагаанчулуут гэсэн 6 багуудтай хамтран ажиллалаа.

ӨРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛСЭН

Төсөлд хамрагдсан байгууллага, төслийн зорилтот баг нийт 105 хүний бүрэлдэхүүнтэй гамшгийн менежментийн багийг байгуулж, тэдгээр сургагч багш нараар дамжуулан 5000 гаруй иргэнд танхимаар болон цахимаар сургалт зохион байгуулж, өдөрлөг, уралдаан тэмцээнд 16847 иргэнийг хамруулан, 6000 гаруй өрхийн эрсдэлийг үнэлж, бэлэн байдлын төлөвлөгөө хийж хийлгэж ажилласан.

ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАН АЖИЛЛАСАН 

Хот суурин газрын гамшгийн менежмент, бодлого, төлөвлөлт, стратегийг сайжруулах зорилтын хүрээнд: Болзошгүй гамшгийн эрсдэл, эмзэг байдлуудыг урьдчилан тодорхойлж, эрсдэлийг бууруулах ажлыг бодитоор төлөвлөж, хэрэгжүүлэхэд чиглэсэн Олон нийтийн оролцоотой гамшгийн эрсдэлийн тойм судалгааны хийх аргачлалаар 6 багийн эрсдэлийг үнэлэн, үнэлгээнд үндэслэн үер усны аюул, эрсдэлийг бууруулахад чиглэгдсэн Цагаанчулуут, Даваат, Говил, Яргуйт, Уртын гол багт  Авто замын борооны ус зайлуулах хоолой болон суваг барих ажилд 74,763,333 төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн

ҮР ДҮНГ ХЭЛЭЛЦЛЭЭ

Тайлангийн хуралд төсөл хэрэгжсэн 2 жилийн хугацаанд зохион байгуулсан ажил, арга хэмжээний талаар  орон нутгаас Онцгой байдлын газрын орлогч, урьдчилан сэргийлэх тасгийн дарга, дэд хурандаа Д.Золжаргал, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтэн С.Батжаргал, Цагаанчулуут багийн Засаг дарга  Б.Мөнхзаяа,  Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн эрсдэлийн удирдлагын газрын ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Д.Базаррагчаа Дэлхийн зөн Монгол Олон улсын байгууллагын Хүмүүнлэгийн онцгой байдал хариуцсан менежер Э.Өлзиймаа, “Гамшигт тэсвэртэй хотууд” төслийн зохицуулагч Г.Алзахгүй нар илтгэл тавьж төслийн хаалт, үр дүнг хэлэлцсэн

ТАЛАРХАЛ ГАРДУУЛСАН

Дэлхийн зөн олон улсын байгууллагаас төслийг дахин үргэлжлүүлэх болсон таатай мэдээг дамжуулж, аймгийн Засаг даргын Тамгын газар, Онцгой байдлын газарт талархал гардууллаа