Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар анги тактикийн сургуулийн дадлагийн үйл ажиллагааг “Натурал текстайл групп ”  ХХК-ны самнах цехэд эвдрэл гарч гагнуур хийж байх үед дэлбэрэлт үүссэний улмаас самнах цехийн зүүн хойд хэсэгт гал түймэр гарч, таазанд ан цав үүсч нурах аюултай нөхцөл байдал бий болсноор  2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр зохион байгууллаа. Сургуулийн үйл ажиллагаатай “Натурал текстайл групп” ХХК-ны үйлдвэрийн удирдлагууд, дадлага, сургалтанд үйлдвэрийн бүх ажилтан, алба хаагчид, ангийн нийт бие бүрэлдэхүүн хамрагдаж ажилласан.Дээрх тактикийн сургуулийг төлөвлөгөөнд тусгагдсан цагийн байдал доор амжиллтай зохион байгуулсан. 

“Натурал текстайл групп” ХХК-ны ажилчдад анхны тусламж үзүүлэх, гал унтраагууртай ажиллах дадлага сургуулийг хийж ажилласан байна.

  •