Онцгой байдлын байгууллагын алба хаагчдыг хүйтний улирлын хувцсанд шилжүүлж, хувцасны нэгдсэн үзлэг зохион байгуулахтай холбогдуулан Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Гал түймэр унтраах аврах 14, 30, 65 дугаар ангийн бие бүрэлдэхүүний хүйтний улирлын хувцсанд шилжүүлэх урьдчилсан үзлэгийг өнөөдөр /2020.10.14/ зохион байгууллаа.