Гамшиг осол, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, мэдлэг олгох зорилгоор Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тэрмэстий” өрхийн эрүүл мэндийн төвийн 16 ажилтан, албан хаагчдад 1 цагийн хугацаатай танхимын сургалтыг 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр зохион байгууллаа.

Сургалтаар “Галын аюулгүй байдлын тухай хууль”, “Бэлэн бай” багц хичээлийн “Гал түймэр” сэдвээр мэдлэг олгож, “Анхаар” аппликэйшнийг танилцуулан ахуйн болон гал түймрийн аюул, коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг бүхий 3 төрлийн 48 ширхэг гарын авлага, материал тарааж, баталгааны хуудсаар сургалтыг баталгаажуулж ажиллалаа.