Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн А/102 дугаар тушаалаар Нийслэлийн Аврах анги-105-ын захирагч, дэд хурандаа Ш.Мэндсайханаар ахлуулсан ажлын хэсэг Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэст 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр сургалт, шалгалтын ажлыг зохион байгууллаа. 

Онцгой байдлын хэлтсийн бие бүрэлдэхүүн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангид цугларч, тус ажлын хэсгийн гишүүд болох хошууч Ж.Дамбадаржаа, ахмад Ц.Барсхүү, Ш.Айжан, О.Мөнхбат, дэслэгч С.Алтангэрэл нар ISO 9001:2015, ISO 45001:2018 стандартуудыг танилцуулан, нэгдсэн менежментийн талаарх ойлголт, мэдээлэл өгөх танхимын сургалтыг хийлээ. Сургалтын дараа Онцгой байдлын хэлтсийн офицер бүрэлдэхүүний бичиг баримтын стандартад үзлэг, шалгалтын ажлыг зохион байгуулж, стандартын чиглэлийг хангуулах зөвлөмж өгч ажиллалаа.