Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хоорондын гэрээний хүрээнд Онцгой байдлын байгууллагад нийлүүлэгдэж байгаа гал түймэр унтраах, аврах тусгай зориулалтын автомашиныг хүлээн авах ажиллагаа 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр болсон билээ. Харин өнөөдөр буюу 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Булган аймгийн Онцгой байдлын газарт хуваарилагдсан 2 автомашиныг Онцгой байдлын газрын удирдлагууд хүлээн авлаа.