Өчигдөр буюу 2020 оны 10 дугаар сарын 20-ний өдөр 7059101 тусгай дугаарын утсанд худал дуудлага өгсөн сурагч 7 дугаар ангийн сурагч М-ийг сургалтад хамруулж аюул ослоос урьдчилан сэргийлэх, аюулт үзэгдэл, ослын үеийн ажиллагааны талаар мэдлэг олгож, дуудлагаар гарч ажиллахад шаардагдсан шатахууны зардлыг нөхөн төлүүлж, асран хамгаалагчид зөрчлийн хэрэг үүсгэн холбогдох арга хэмжээг авахуулахаар Цагдаагийн байгуулагад шилжүүллээ.
Монгол Улсын зөрчлийн тухай хуулийн /15.9.1. Гэмт хэрэг, зөрчил, түргэн тусламж, гамшиг, аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол, гал түймрийн талаар эрх бүхий байгууллагад хуурамч дуудлага, мэдээлэл өгсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно/ гэж заасан байна.