Гамшгийн эрсдэлийг бууруулахад иргэд, олон нийтийн оролцоог хангах, олон нийтийг аюулгүй амьдрах арга ухаанд сургаж, дадлагажуулах, гамшгийн эрсдэлийг бууруулахын ач холбогдлыг хүүхэд, залуучуудад таниулан мэдүүлэх зорилгоор Говь-Алтай аймаг дахь Онцгой байдлын газар, Улаан загалмайн хороо, “Дэлхий зөн Монгол” орон нутгийн хөгжлийн хөтөлбөртэй хамтран ерөнхий боловсролын 3, 4 дүгээр сургууль, “Хантайшир-Эрдэм” цогцолбор сургуулийн нийт 600 сурагчдад “Аюулгүй амьдрах ухаан” сэдэвт сургалт, дадлагыг  зохион байгуулсан.