Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар 2019 онд нийслэлийн Онцгой байдлын газар, Багануур, Баянгол, Баянзүрх, Хан-Уул  дүүргийн Онцгой байдлын хэлтэс, нийслэлийн Иргэдийг гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төвийн үйл ажиллагаанд зохион байгуулсан иж бүрэн шалгалтын биелэлтийг шалгах ажлыг Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2020 оны явуулах ажлын удирдамжийн дагуу зохион байгуулж байна.

ОБЕГ-ын Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ, аюулгүй байдлын хэлтсийн дарга, хурандаа Б.Батболдоор ахлуулсан ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Ц.Лхагвасүрэн,  Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын газрын Дүн шинжилгээ үнэлгээний тасгийн дарга, хошууч Б.Нямдорж, мэргэжилтэн, дэслэгч Ц.Пагма-Орлом нар Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэст 2020 оны 08 дугаар сарын 26, 27, 31-ний өдрүүдэд ажиллаж, шалгалтын хүрээнд өгсөн зөвлөмжийн биелэлтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх юм.