Гамшиг осол, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, мэдлэг олгох зорилгоор “Оюуны ундраа групп” ХХК-ийн ажилтан, албан хаагчдад халдвар хамгааллын дэглэмийг сахиулан 4 цагийн хугацаатай танхимын сургалтыг 2 үе шаттайгаар зохион байгууллаа.

Сургалтаар “Гамшгаас хамгаалах тухай хууль”, “Галын аюулгүй байдлын тухай хууль” , “Бэлэн бай” багц хичээлээр, “Гал түймэр”, “Газар хөдлөлт”, “Үер усны осол”, “Анхаар” аппликэйшн хичээлээр мэдлэг олгож, үер, усны осол, ахуйн болон гал түймрийн аюул, Коронавирусийн халдвар, тарваган тахлын халдвараас урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэг бүхий 5 төрлийн 130 ширхэг гарын авлага, материал тарааж, баталгааны хуудсаар сургалтыг баталгаажуулж ажиллалаа.