Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын 2020 оны “Сургалт, дадлага зохион байгуулах тухай” А/84 дүгээр тушаалаар бүтцийн нэгжүүдийн Сургалт, урьдчилан сэргийлэх, хэвлэл, олон нийттэй харилцах асуудал хариуцсан мэргэжилтэн, сургагч багш нарын нэгдсэн сургалт, дадлага өнөөдөр эхэллээ.

Сургалт 2020 оны 08 дугаар сарын 20, 21-ний өдрүүдэд зохион байгуулагдах ба Онцгой байдлын байгууллагын 2020 оны Сургуулийн жилийн сүүлийн хагас, II үеийн хичээл, сургалтыг эхлүүлэх бэлтгэлийг хангах, алба хаагчдын хууль эрх зүйн мэдлэг, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилготой юм.
Мэргэжилтнүүд сургалтын эхний өдөр танхимын сургалтад хамрагдах ба дараагийн өдөр бүтцийн харьяа анги, байгууллагын алба хаагчдад танхимын сургалт, дадлагыг зохион байгуулна. Нийт сургалтад хамрагдаж байгаа алба хаагчиддаа амжилт хүсье!