Гамшиг осол, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, мэдлэг олгох зорилгоор “Гранд торино” ХХК-ийн ажилтан, албан хаагчдад халдвар хамгааллын дэглэмийг сахиулан 2 цагийн хугацаатай танхимын сургалт зохион байгууллаа.

Сургалтаар “Галын аюулгүй байдлын тухай хууль” , “Бэлэн бай” багц хичээлийн “Гал түймэр”, “Газар хөдлөлт”, “Үер усны осол” сэдэвт хичээлээр мэдлэг олгож, үер, усны осол, ахуйн болон гал түймрийн аюул, Коронавирусийн халдвар, тарваган тахлын халдвараас урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэг бүхий 5 төрлийн 50 ширхэг гарын авлага, материал тарааж, баталгааны хуудсаар сургалтыг баталгаажуулж ажиллалаа.