Улсын Онцгой комиссын 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн хуралдааны шийдвэр, Монгол улсын Засгийн газрын тогтоолын дагуу сургалтын байгууллагуудын хичээлийг 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлүүлэхээр болсон билээ. 

Иймд ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллагын удирдах ажилтны сургалтыг өнөөдөр /2020.08.14/ зохион байгуулж, Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлж, халдвар хамгааллын дэглэмийг баримтлан үйл ажиллагааг зохион явуулах, мөн цаг үеийн мэдээ, мэдээллийг өгч ажиллалаа.