Урин зуны улиралд иргэд голын эрэг дагуу ихээр амарч зугаалж, болзошгүй усны осолд өртдөгтэй холбогдуулан урьдчилан сэргийлэх зорилгоор Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс 2020.08.01-ний өдөр сэрэмжлүүлэг самбарыг бэлтгэн байршууллаа.

Дүүргийн 4-р хороо Яармагийн гүүрнээс 12 дугаар хорооны нутаг дэвсгэр Биокомбинат дахь Туул голын эрэг дагуу иргэд явганаар болон машинтайгаар гол руу ордог, эрсдэл бүхий газар  5 ширхэг самбаруудыг байршуулав.  
 
ИРГЭДЭЭ БОЛЗОШГҮЙ УСНЫ ОСЛООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ!