Нийслэлийн Онцгой комиссын даргын 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн “Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай” 03 дугаар  албан даалгаврыг удирдлага болгон “Тарваган тахал”-ын халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс 2 төрлийн сэрэмжлүүлэг видеог дүүргийн иргэдэд үйлчлэх нэгдсэн төвийн лед дэлгэцээр өдөрт 30 удаагийн давталттайгаар, ECO телевизээр өдөрт 3 удаагийн давталттайгаар тус тус хүргэн ажиллаж байна.

Мөн манай улсад тарваган тахлын 11 тохиолдол гарснаас гурван тохиолдлын сорьц шинжилгээгээр батлагдаж, уг батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлыг илрүүлэн тусгаарласантай холбогдуулан тус халдвараас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг мэдээлэл болон видеонуудыг Онцгой байдлын хэлтсийн WWW.HUD.NEMA.GOV.MN, Хан-Уул дүүргийн WWW.KHANUUL.MN сайтуудад тус тус байршуулсан.
Өнөөдөр дүүргийн нутаг дэвсгэр дэх нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлж байгаа зорчигч, явган болон автомашинтай иргэдэд сэрэмжлүүлэг бүхий 67 ширхэг гарын авлага тараалаа.