“Комит сервис” ХХК-ийн ажилтан, албан хаагчдад халдвар хамгааллын дэглэмийг сахиулан гамшиг осол, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, мэдлэг олгох 2 цагийн хугацаатай танхимын сургалт зохион байгууллаа.

Сургалтаар “Гамшгаас хамгаалах тухай хууль”, “Галын аюулгүй байдлын тухай хууль” , “Бэлэн бай” багц хичээлийн “Гал түймэр” сэдвээр онолын сургалт хийж, Коронавирусийн халдвар, тарваган тахлын аюул, үер, усны осол, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх 4 төрлийн 80 ширхэг гарын авлага, материал тарааж, сургалтын дараа оролцогчдоор санал асуулгын хуудас бөглүүлэн баталгааны хуудсаар сургалтыг баталгаажуулж ажиллалаа.