2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр нийт нутгаар салхины хурд секундэд 26-28 метр, зарим үед 34 метр хүрч хүчтэй цасан болон шороон шуурга ГАМШГИЙН ХЭМЖЭЭНД ХҮРЧ шуурахыг ОНЦГОЙЛОН анхааруулж байна!!!

Иймд цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсож, бусдадаа дамжуулах, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагахыг зөвлөж байна. Иргэд, малчид салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байна уу.

Тээврийн хэрэгслээр зорчиж буй иргэд, жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчино уу.
Мөн хүчтэй салхины үеэр гал түймрийн эрсдэл нэмэгддэг. Тиймээс ил гал гаргахгүй байх, халуун цогтой үнсийг ил задгай асгахгүй байх, өнжмөл шар өвс, хогийг шатаахгүй байхыг анхааруулж байна.

 

Шаардлагатай тохиолдолд 101, 105 утсаар болон өөрт ойр байрлах дараах утсаар холбогдоно уу.

ГАЛ ТҮЙМЭР УНТРААХ, АВРАХ 14 ДҮГЭЭР АНГИ –70192445, 80105014

ГАЛ ТҮЙМЭР УНТРААХ, АВРАХ 30 ДУГААР АНГИ – 70192564, 80105030

ГАЛ ТҮЙМЭР УНТРААХ, АВРАХ 65 ДУГААР АНГИ – 70192565, 80105065